Wednesday, May 13, 2015

/ЯРИЛЦЛАГА/ МУСУИС-н Эдийн засгийн онолын багш Гантулга

      Ер нь аливаа улсын хөгжих гол үндэс нь юу байдаг вэ?
Аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүн өөрөө…Яагаад гэвэл улс орны боловсролын түвшин гэхээсээ илүүтэй хүний мөн чанар, зорилгод суурилсан байдаг боловуу.
Өнөөдөр дэлхий даяар хөгжлийн индекс гэж яриад байдаг үүнийг тодорхойлохдоо хүмүүсийн дундаж наслалт, эдийн засгийн хөгжил ДНБ, боловсролын түвшин гэх мэт зүйлсээр тодорхойлогддог. Энэ хөгжлийн индексийг гаргахын тулд гадаадын хөгжилтэй орнуудын хөгжлийн чиг хандлага, зорилтот суурилсан хүний хөгжил гэх мэт хүчин зүйлсийг харж харьцуулдаг. Манай улсын хувьд хөгжиж буй орон л гэдэг гэхдээ миний бодлоор хөгжингүй байдалд суралцаж байгаа улс орон гэж боддог. Хамгийн эхлээд хүн,хүн шиг байхаас л эхлэнэ дээ, хэдийгээр улс орны маань баялаг газар доорхи алт эрдэнэс, мал аж ахуй, барилга, байгууламж гэх мэт дэд бүтцийн салбаруудад хөгжиж байгаа хэдий ч бид бүхэн өөрсдөө өөрийгөө эхлээд хөгжүүлж байж гэмээнэ улс орноо хөгжүүлэх болно. Эх орон юунаас эхлэх вэ гээд байдаг даа эх орон бидний гэх хуманист үзлээс эхлэнэ. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн үндэс хүн байхаас эхэлнээ.

Wednesday, May 6, 2015

/PRESENTATION/ бүсгүйчүүдийн ялалт


/СУРВАЛЖЛАГА/ Хөөрхөн, муухай, аймшигтай...


<<Үсээ тайруулчихъя байз>>, <<Алим шиг өгзөгтэй байсан бол мөн гоё оо>>, <<Энэ муу харвинг яая даа байз>>… Ээ дээ, энэ хүүхнүүд үү!!!Гоё сайхан болохын төлөө картаа хоосолж, өрийн хуудас тэврээд зогсож байхнаа чадах улс. Гэхдээ яагаад болохгүй гэж! Нэг л амьдрах юм чинь хэнээс ч дутахгүй царай зүс, бие хаатай болмоор л байна шүү дээ. Харин пластик мэс засал хийлгэвэл яах бол?

/ТЭМДЭГЛЭЛ/ “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концерт


Монгол улсын филармони2015 оны эхний улирлын тоглолтоо “Монгол уран бүтээл”төслөөр эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнднийт арав гаруй тоглолт зохион байгуулагдахаас хамгийн эхнийх ньнэгдүгээр сарын 15-ны морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт байв.Морин хуурын чуулгынхан энэ үдэш тоглогдох уран бүтээлүүдийг үзэгчдэд тайлбарлаж хүргэхийгхөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос хүсчээ. Энэ нь ч үзэгч бидний хувьд маш олзуурхууштай хэрэг болсон юм.

/ВИДЕО МЭДЭЭ/ эвлүүлэгийн даалгавар


Wednesday, April 1, 2015

BESAME MUCHO

BESAME MUCHO дууны тухай 
Та бүхэнд дэлхийд алдартай дууны талаар танилцуулъя.  
Энэ дууг Мексикийн үзэсгэлэнт CONSUELO VELAZQUEZ гэх бүсгүй 20 насныхаа төрсөн өдрөөс өмнө зохиосон. Яг хэдэн онд гэдгийг нь тодорхой бичээгүй байна. Гэхдээ л энэ дууг зохиох үедээ эрэгтэй хүнд үнсүүлж үзээгүй зөвхөн өөрөө төсөөлж бичсэн гэж сэтгүүлчид хариулжээ.   
CONSUELO VELAZQUEZ нь 1920/08/21 өдөр Мексик улсад төрсөн бөгөөд 4 настайгаасаа төгөлдөр хуур тоглон сурч 6 настайгаасаа олны өмнө тоглож эхэлжээ.   
Тэрээр улсынхаа Үндэсний Консарватурт суралцаж мэргэжлийн төгөлдөр хуурч болсон бөгөөд энэ үеэсээ эхлэн олон арван дуу зохиосноос хамгийн алдартай нь хориодхон насандаа эх хэлээрээ (испани хэл) зохиосон BESAME MUCHO = KISS ME A LOT гэдэг юм. Энэ дуугаа хорин нэгэн настайдаа буюу 1941 онд Emilio Tuero хэмээх дуучнаар дуулуулж студид бичүүлжээ. Дуу гарсан даруйдаа буюу Дэлхийн 2-р дайны үед хит болж Месиксикээр тогтоогүй дэлхийд нэр алдраа мандуулжээ. 

/НИЙТЛЭЛ/ ХАЙР ГЭДЭГ...

ХАЙР ГЭДЭГ ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОХЫН НЭР юм болов уу? 
2010-04-03 00:43:26 
Хайр сэтгэл араасаа байнга л хардалтыг дагуулж, хардалтыг ч байх ѐстой гэдэг тогтсон үзэл хүн болгоны толгойд төрсөн цагаасаа суух юм.  Гэр бүлд гарах хэрүүл, маргааны суурь хөрс болох энэхүү буруу үзлийг сайнд нь эртхэн урвуулахгүйгээр гэр бүлийн амьдрал аз жаргалтай болох нь үгүй.  Өөрөөр хэлбэл баян тансаг ч бай ядуу тарчиг ч бай бүх хүн хардалт гээч буруу үзлийн мөн чанарыг ухаарч ойлгохгүйгээр гэр бүлийн тайван амьдрал гэдэг ойлголт хүмүүсийн үгийн сангаас хэтрэхгүй зөвхөн мөрөөдлийн хэмжээнд л үлдэх болно.