Wednesday, May 13, 2015

/ЯРИЛЦЛАГА/ МУСУИС-н Эдийн засгийн онолын багш Гантулга

      Ер нь аливаа улсын хөгжих гол үндэс нь юу байдаг вэ?
Аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүн өөрөө…Яагаад гэвэл улс орны боловсролын түвшин гэхээсээ илүүтэй хүний мөн чанар, зорилгод суурилсан байдаг боловуу.
Өнөөдөр дэлхий даяар хөгжлийн индекс гэж яриад байдаг үүнийг тодорхойлохдоо хүмүүсийн дундаж наслалт, эдийн засгийн хөгжил ДНБ, боловсролын түвшин гэх мэт зүйлсээр тодорхойлогддог. Энэ хөгжлийн индексийг гаргахын тулд гадаадын хөгжилтэй орнуудын хөгжлийн чиг хандлага, зорилтот суурилсан хүний хөгжил гэх мэт хүчин зүйлсийг харж харьцуулдаг. Манай улсын хувьд хөгжиж буй орон л гэдэг гэхдээ миний бодлоор хөгжингүй байдалд суралцаж байгаа улс орон гэж боддог. Хамгийн эхлээд хүн,хүн шиг байхаас л эхлэнэ дээ, хэдийгээр улс орны маань баялаг газар доорхи алт эрдэнэс, мал аж ахуй, барилга, байгууламж гэх мэт дэд бүтцийн салбаруудад хөгжиж байгаа хэдий ч бид бүхэн өөрсдөө өөрийгөө эхлээд хөгжүүлж байж гэмээнэ улс орноо хөгжүүлэх болно. Эх орон юунаас эхлэх вэ гээд байдаг даа эх орон бидний гэх хуманист үзлээс эхлэнэ. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн үндэс хүн байхаас эхэлнээ.
2.      Дэлхийн хэмжээний хувьд харьцуулхад  Монголын хөгжил ямар хэмжээнд байгаа бол?
Төвлөрсөн тогтолцоот эдийн засагаас зах зээлийн эдийн засагт шилжснээр 20 орчим жилийн нүүрийг үзжээ. Монгол улс маань хоёр том гүрний дунд оршиж тэднээс хараат болчоод байгаа нь жоохон харамсалтай хэдий ч эдийн засгийн өсөлтийн өндөр үзүүлэлттэй сүүлийн 2 жилийн турш 2 оронтой тоонд байгаа нь сайн боловч бидний одоо амьдарч байгаа нийгэмд эдийн засгийн өсөлт мэдэгдэж байгаа юу? Энэ түр зуурийн хөөсрөл төдий гэдгийг улс төрчид ойлгохгүй дэмий хөөрцгөөсөн хүмүүс байдаг. Дэлхийн хөгжилтэй харьцуулахад монгол улсын хөгжил маш муу байгаа. Бид идэж уух өдөр тутмын хүнсээ ч авч чадахгүй нөхцөл байдалд тулгараад байгааг энгийн хүмүүс л мэдэж байгаа болохоос биш улс төрч, олигархиуд мэддэг боловуу үгүй л байх.
Монгол улс нь дэлхийд хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй байхаар урьдчилан тооцоолж байна. Гэвч энэ нь ихээхэн хэмжээний урсгал дансны алдагдал болон өндөр инфляцаас үүдсэн эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх боломжтой юм. Иймд бодлого зохицуулагчид эдийн засгийг хэрхэн тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой замд оруулах талаар бодолцох цаг болсон. Монгол улсын хөгжил бидний нүдэн дээр харьцангуй муу энгийн, харин олон улсад сайн гэсэн дүгнэлтэнд л хүрээд байх шиг....
3.      Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудийн хөгжиж байгаа ямар нэг арга хэрэгсэл гэж байдаг бол түүнийг Монгод хэрэгжүүлэх боломж бий юу? Хэрэв хэрэгжүүлвэл? ...
Тийм шалгарсан арга гэж байхгүй. Тийм арга байдагсан бол ядуу орнууд бүгд л түүнийг нь хэрэглээд баян болох байсан байх. Ард түмнийх нь сэтгэлгээ өөрчлөгдөөгүй, боловсроогүй, суурин соёл иргэншилд бүрэн ороогүй цагт огцом хурдан хөгжинө гэж байдаггүй.

4.      Цөөхөн монголчууд бидэнд дэлхийн хэмжээний хөгжил хэрэгтэй болов уу?
Дэлхийн хэмжээний хөгжил рүү тэмүүлэхээс өөр арга байхгүй. Учир нь хэн мөнгөтэй хэн хүчтэй эдийн засагтай байна тэр орон бусдыгаа шулах тогтолцоотой байдаг. Шулах гэдэг нь өнгөн дээрээ глобалчлал ардчилал нэрийн доор өөр улс руу довтолгоогоо хийдэг. Тэгээд бизнес нэрийн доор хэн юм үйлдвэрлэж хэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бусдад зарж байна тэр улс орон улам баяжиж худалдан авч байгаа нь улам ядуурдаг зүй тогтолтой. Тиймдээ л улс орон бүр үйлдвэрлэгч болохын төлөө аль болох өөрсдөө юм хийдэг, ажилладагийн гол учир нь үүнд оршиж байгаа юм.
5.      Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс Америкийн хэмжээнд очихын тулд Монголд хэдэн жил хэрэгтэй бол? Таны болдлоор?
 Яагаад заавал Америк гэж, амтай болгон Америк гоё гэнэ. За яах вэ? Америкийн хөгжлийн үндэс нь колони байж байгааад их хэмжээний европчууд орж ирээл америкт үйлдвэр барьж аж үйлдвэржилтийн нийгмийг эхлүүлсэн гээд ойлгоё. Харин бид нар Америкаас суралцах хамгийн чухал зүйл нь хүний эрхийг дээд зэргээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр бид бүхэн хуулиа дээдлэхгүй юм аа гэхэд үүргээ ухамсарлан ажиллана, ингээд ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн хөрөнгүүдээ эргэлтэнд байлгана олон улсын түвшинд шүү. Миний бодлоор бид бүхэн Японы Кайзены системийг Монгол улсад нутагшуулвал дээр боловуу гэж боддын. Америк, Япон хоёрийг хосолсон байвал их сонирхолтой ч юм шиг. Би яг үнэндээ тэдэн жилийн дараа америк шиг болно гэсэн тодорхой тоо хэлж мэдэхгүй л байна магадгүй 25 жилийн дараа ч юм билүү.

Ярилцсан: Б.Номин.



No comments:

Post a Comment