Монгол улсын филармони2015
оны эхний улирлын тоглолтоо “Монгол уран бүтээл”төслөөр эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнднийт
арав гаруй тоглолт зохион байгуулагдахаас хамгийн эхнийх ньнэгдүгээр сарын 15-ны
морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт байв.Морин хуурын чуулгынхан энэ үдэш
тоглогдох уран бүтээлүүдийг үзэгчдэд тайлбарлаж хүргэхийгхөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос
хүсчээ. Энэ нь ч үзэгч бидний хувьд маш олзуурхууштай хэрэг болсон юм.
Энэ үдшийн хөтөлбөр
Н.Жанцанноровын 2003 онд бүтээсэн “Эр хоёр загалын хүчин”хэмээх нэртэй хөгжмөөр
эхэлсэн. Тэрбээр морь бол зөвхөн уналгаа эдэлгээний амьтан биш, энэ нь
монголчуудын нийгэм соёлын асар их өв гэдэг сэтгэлгээний дор монгол морин
хуурын татлага, өрнө дахины дуурслын шинэ зүйлүүдтэй нэгтгээд энэхүү аялгууг бичжээ.
Мөн түүнийзохиосон “Бяцхан дууль”-ийг ятгачин О.Мөнхтогтох гоцолж хүргэснээс
гадна “Симфонетта” нь тоглогдов. Жанцанноров “2000 оноос өмнө бид өөрсдийнхөө
бүтээсэн хөгжмийг нэг их тоодоггүй байсан. Морин хуурын чуулга үүсэхээс өмнө
хуур гэхэд уртын дуу дагадаг, ардын дуу бүжгийн чуулгын найралд суудаг, бие
биелгээний ард суудаг нөхрийн хөгжим байсан. Ингээд ятгын алдартай багш
З.Нарантуяа, морин хуурын Г.Жамъян, Ц.Батчулуун нар Морин хуурын чуулга
байгуулаад ятгадаа зориулж том бүтээл бич гэдэг үүрэг даалгаврыг зохиолчдодоо
өгсний нэг нь Бяцхан дууль юм. Сонгодог бүжгийн жүжгийг уртын дуу дагаж тоглодог
энэ сайхан морин хуураараа тоглолоо. Энэ чинь ардын хөгжим болохоо болилоо гээд
л. Харин бид тэдний чаддаг зүйлийг морин хуур чаддаг байх ёстой гэж зүтгэсэн
юм. Тиймээс 10 жилдээ зориулаад Симфонетта зохиогоод тоглуулсан” гэв. Үүний
дараа Б.Шаравын “Манан” болон “Сэрүүн намар” хэмээх рок балетын “Цагаан
малгайтны бүжиг”-ийн хөгжим эгшиглэсэн бөгөөд Жанцанноров түүнийг “манай XX зууны сүүл үеийн хөгжмийг үндэсний сэтгэлгээ яруу
илэрхийллийн талаас хөтөлж яваа том хөгжмийн зохиолч”хэмээсэн.Ингээд
үргэлжлүүлэн З.Хангалын 1981 онд бүтээсэн “Эрдэнэсийн ус”бүжгэн жүжгийн Адажио
буюу удаан хэсгийг үзэгчдэд хүргэв. “З.Хангал бол хөгжмийн бүтээлийнхээ хувиар
нөгөөдүүлийнхээ хөтлөгч, багийн дарга нь. Энэ бүтээлдөнгөж зохиогдсоныхоо дараа
ЗХУ-д монголын урлагийн маш том арга хэмжээний үеэр тоглогдсон юм билээ. Үүнийг
Их театртынсимфони найрал хөгжим тоглосон бөгөөд тэд биднээс “Танайх ийм өндөр
түвшний хөгжмийн зохиолчдыг бэлтгэдэг газар юм уу” гэж асууж байсан гэсэн. Энэ
бүтээл энд тэнд ойчин тооцсон, үсэрсэн сэтгэлгээгээр биш нэг юмаас эхлээд
үргэлж дээш нь татсаар татсаар яваад оргилдоо хүрээд унадаг.Тэр унасны эрчмийг
дараа нь их удаанаар илэрхийлдэг” хэмээн тэрбээрүргэлжлүүлэн тайлбарлав. Эдгээрийн
дараа морин хуурын чуулгынхан Ц.Нацагдоржийн “Хөдөөгийн сайхан”хэмээхдөрвөн
ангитай симфони найрал хөгжимд зориулсан чуулбарын төгсгөлийн хэсэг “Тэмээчдийн
уралдаан” болон энэ үдшийн тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Уран сэтгэмж”-ийг хөгжимдөв.
Энэ тухайд Жанцанноров “Бидний дундаас явж явж сонгодог хөгжмийн учрыг л олсон
хүн гэж түүнийг хэлмээр байна. Сонгодог хөгжим гэдэг нь логик сэтгэлгээний
хувьд дээд зэргийн зохион байгуулагдсан бүтэц бүтээгдэхүүн гэсэн үг. Нацагдоржийн
хөгжим ямар сайхан ая вэ, ямар гоё хэмнэл вэ гэдгээс илүү зохион байгуулагч
чанар нь их хүчтэй гэж бид тооцож боддог. Энэ Хөдөөгийн сайхан гээд хөгжмийг
дөнгөж сургуулиа төгсөж ирээд филармони дээр тоглуулсных нь дараа Хөгжмийн
зохиолчдын хорооны удирдах зөвлөл хэлэлцсэн юм. Нарийн бичгийн хуралдааны
зөвлөлөөр С.Гончигсумлаа их тоосон бол Д.Лувсаншарав “Дөнгөж төгсөж ирсэн
залуус ийм энгийн, ийм хялбархан хөгжим бичих юм бол монголын хөгжим хаашаа
явах юм, зогслоо, үүнийг тоглуулахгүй байх нь зөв” гэж хэлж байсан. Лувсаншарав
гуайн тавьж байсан санал тухайн үедээ зөв. Харин Нацагдорж хөгжим энгийн,
энгийн биш ч гэж байдаггүй, хөгжимд
сэтгэлгээг илэрхийлэх зарчим байдаг гэдэг утгаар бичсэн. “Уран сэтгэмж”-ийг морин
хуурын чуулга болон японы нэртэй чавхдаст хөгжмийн дөрвөлийн захиалгаар 2007
онд зохиосон. Бид энэ бүтээлийг манай орчин цагийн мэргэжлийн хөгжмийн алдартай
бүтээлүүдийн тоонд гарцаагүй оруулна” гэв.
Сонсож буй хөгжимтэйгөө хэр зэрэг амь нэгтэй, сэтгэл
санаагаа хөгжимчин үзэгч хоёр хэр зэрэг нийлүүлж чадсан бэ гэдэгт л хөгжим сонсохын
утга учир байдаг. Хөгжимчний тэр бүх сэтгэлийн илэрхийллүүдээр таны сэтгэл дамжин
барьж авч л байвал та хоёр өөрсдийнхөө дундын ертөнцийг бий болгож байна гэсэн
үг. Дундын ертөнцийг бий болгохын тулд хөгжимчид үзэгчид ч хичээх хэрэгтэй гэж
би хэлмээр байна.
Тэрбээр ийн өгүүлээд
энэ үдшийн тоглолтыгөндөрлүүлэв. Хөгжмөө мэдрэхээс гадна тайлбарын
тусламжтайгаар монголын хөгжмийн зохиолчдын дунд үеийн гол төлөөллүүд болон
тэдний бүтээлүүдтэй танилцаж шинэ мэдээлэл, мэдлэг хуримтлуулсан үзэгчид маш өндөр
сэтгэгдэлтэй буцсан билээ. Хөгжмийн тоглолтыг очиж үзэж байж л ямар гайхалтай
болохыг нь мэдрэх тул уншигч та ч гэсэн нэг өдөр зорьж очоод үзээрэй.
No comments:
Post a Comment