Wednesday, May 6, 2015

/СУРВАЛЖЛАГА/ Хөөрхөн, муухай, аймшигтай...


<<Үсээ тайруулчихъя байз>>, <<Алим шиг өгзөгтэй байсан бол мөн гоё оо>>, <<Энэ муу харвинг яая даа байз>>… Ээ дээ, энэ хүүхнүүд үү!!!Гоё сайхан болохын төлөө картаа хоосолж, өрийн хуудас тэврээд зогсож байхнаа чадах улс. Гэхдээ яагаад болохгүй гэжНэг л амьдрах юм чинь хэнээс ч дутахгүй царай зүс, бие хаатай болмоор л байна шүү дээ. Харин пластик мэс засал хийлгэвэл яах бол?

Бүх цаг үеийн хамгийн тачаангуй, дур булаам бүсгүйчүүдийн нэг Мерилин Монро хамраа засуулж, үснийхээ төрөлх өнгийг өөрчилсөн. Үүнийхээ ачаар л sex bomb болсон. Хэдийгээр Лэди Гага “галзуу” од ч гэсэн эр хүнийх шиг том хамраа багасгаагүй бол хэчнээн үзэмжгүй харагдах байсан бол.Мөн Хилтон буудлын өв залгамжлагч Пэрисийн хамар бараг л урууландаа хүрэм унжуу байсныг бүгд мэднэ. Тэрбээр мөн л пластик мэс заслын хүчээр загварын талбарт байр сууриа тогтоосон.
Пластик мэс засал хүнийг зөвхөн гоё сайхан болгоод зогсохгүй аймшгийн дүрд ч хувиргадаг. Жишээ нь загварын ертөнцийн хатан хаан, өөрийн гэсэн стиль имижтэй хатагтай Донателла Версаче яагаад өдрөөс өдөрт гундана вэ?Тэрбээр нүүрний арьсыг гөлчийлгөх гэж хэтэрхий их ботокс шахуулахын зэрэгцээ уруул томруулах мэс засал хийлгэснээр өөрийнхөө үнэт зүйлийг үгүй хийсэн. Жоселин Вильденштайн хэмээх эмэгтэйн хувьд хэдэн жилийн өмнө нөхөртэйгөө ярилцаж шийдэн анхны мэс заслаа хийлгэснээ схойш гоо сайхны мэс засалд донтон, өөрийгөө“муур эмэгтэй” болгож хувиргасан.Түүний одоогийн төрх нь хамгийн муу мэс заслын сонгодог жишээ болоод байна.
Мэс заслын тоогоороо Солонгос улс Азидаа тэргүүлдэг.Харин үнэ өртгийн хувьд хямд бөгөөд боломжийн газрууд Тайланд, Сингапур, Энэтхэгт давхраа оёх ажилбар 450, хамар засах ажилбар 1300, хөх томруулах ажилбар 3500 доллараас эхэлдэг байна.
Анхаар!!!
Мэс засалд орж байгаа олон хүн одоогийн харагдаж байгаа төрхийг нь бүхэлд нь өөрчилнө гэсэн бодолтой байдаг. Гэвч мэс засал болгон тэдний төсөөлсөн шиг байдаггүй. Тиймээс бодитоор сэтгэх нь чухал юм.
Төсөөлсөн үр дүндээ хүрээгүй үед хүмүүс эдгэрэх хугацаандаа гүн хямралд орох нь бий.Мэс заслын дараах үзэмжгүй сорви, хаван нь мэс заслын өмнөх байдлаас илүү муу харагдуулдаг тул хямралыг улам хурцатгана.
Пластик мэс засал нь хүн бүрийн хувьд хамгийн сайн шийдвэр байдаггүй. Харин нэгэнт ийм шийдвэр гаргасан бол мэс заслын өмнө өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Тохиолдож болох гутрал цөхрөл, айдсыг даван туулахын тулд сэтгэлзүйчид урьдчилаад хандах нь зүйтэй юм.
Мэс ажилбар сэтгэлд нь нийцээгүй үед хүмүүс уурлаж,үйл ажиллагааны явцыг улам дордуулах хандлага байдаг. Харамсалтай нь пластик мэс засал урлагийн нэг хэлбэр биш тул ийм шийдвэрт хүрч буй хүн бүр үр дүнг нь нарийн тооцоолсон байх хэрэгтэй.
Төрөлхийн гажиг, эсвэл аймшигт аваар ослоос үүдсэн шарх сорвио янзлуулаад, сэтгэл санаа өөдрөг, харц дээгүүр амьдарч байгаа хүмүүс бий.Харин гоо сайхныхаа төлөө зоригтойгоор өөрчлөлт хийсэн бүсгүйчүүд ямар бодолтой байдаг бол?

23 настай, С
Урьд нь би том алаг нүд, өтгөн хөмсөг, хэлбэртэй уруул бас донжтой мэнгэтэй хөөрхөн л охин байсан. Гэхдээ нэг л юм таалагддаггүй, намайг гутраадаг байсан нь өргөн, махлаг хамар минь байлаа. Тиймээс хамраа өндөрсгүүлж, нарийхан болгуулсан. Мэс заслын дараах эхний нэг сар хамар маань хавдартай байсан тул толинд харахад хуучин “би” үүрд алга болсон юм шиг л санагдаж байсан. Хамраа өндөрсгүүлсэн учир арьс нь таталдаад, нүдний хоорондох зай ойрхон болчихсон байв. Хэрэггүй хийлгэдэг ч байж уу гэсэн бодол төрнө. Харин эмч “Хэсэг хугацааны дараа хавдар нь бууж, хамар чинь Никол Кидманых шиг л болно” гэж хэлсэн. Үнэхээр ч хэсэг хугацааны дараа хавдар нь бууж, өндөр сайхан хамартай, нүдний арьс татагдсан учраас илүү том нүдтэй урьдынхаасаа хөөрхөн охин болж хувирсан.Хөвгүүд ч намайг өөрөөр харах болж, харцаа унагаж, миний хойноос гүйх залуусын тоо нэмэгдсэн. Гэхдээ л мэс засал хийлгэснээс хойш надтай танилцсан хүмүүс яриан дундаа миний хамар руу сэжиглэнгүй ширтэж байгааг би үргэлж анзаардаг. “Үнэхээр тэгшхэн хамартай юм, дэндүү тэгшхэн” гэж тэд хэлнэ. Хариуд нь би угаасаа л ийм хамартай гэнэ. Мэс заслаас хойш ямар ч спортоор хичээллэхээ больсон.Үнэтэй, хайртай хамрыг минь бөмбөг оноод хугалчих вий гэхээс үнхэлцгээ хагартал айна. Бас найз залуутайгаа хүчтэй үнсэлцэж болохгүй гэх мэт асуудал намайг үүрд дагана. Гэхдээ л гоо сайхан өөрийн гэсэн золиосыг шаарддаг шүү дээ.
22 настай, З
Би төрөлхийн нимгэн уруултай. Нэг өдөр найзтайгаа юм ярьж суутал хөвгүүд охидын уруулыг их анхаардаг гэж тэр хэлсэн. Тэгээд л би Анжелина Жоли шиг тачаангуй уруултай болохоор шийдэж, урууландаа силикон шахуулсан юм. Гэтэл мэс заслын дараа уруул маань хэтэрхий зузаан байгаад зогсохгүй, амаа хөдөлгөн ярьж ч чадахгүй байв. Өдөр шөнөгүй орондоо хэвтээд, өвдөлт бууруулах эм уугаад ч нэмэр болохгүй байлаа. Хөвгүүдэд таалагдах гэсэн биш, зүв зүгээр байсан уруулаа ийм болгочихно гэж хэн санах билээ. Арга ядахдаа мэс засал хийлгэсэн газраа шүүхэд өгсөн боловч одоо хүртэл мөнгөө буцааж авч чадаагүй. Дээрээс нь дахин хагалгаа хийлгэж силиконоо авахуулсан тул дахиад их хэмжээний мөнгө зарцуулсан. Ингээд би гэдэг хүн эрүүл мэнд, гоо сайхан, хөрөнгө мөнгөө алдсан тул дахин хэзээ ч пластик мэс засал хийлгэхгүй гэж өөртөө тангарагласан.
25 настай, Б
Би бага байхын л том чихтэй хүүхэд байлаа. Сургуулийн хүүхдүүднамайг <<Дамбо>> гэж хочлонамар заяа үзүүлдэггүй байв. Гэр рүүгээ явж байх замд байрны хүүхдүүд <<Дамбо, дамбо>> гэж хэлээд хэлээ гаргачихаад зугтчихна. Тэгээд би гэртээ ороод “Намайг яах гэж ийм том чихтэй төрүүлсэн юм” гэж аав ээждээ учиргүй гомдонуйлдаг байлаа. Би аравдугаар ангиа төгсөх хүртлээүсээ дандаа задгай тавьж, дэлдэн чихээ нуудаг байсан. Гэхдээ л жижигхэн чихтэй болох мөрөөдөл миний дотор нуугдсаар байв. Ингээд аав ээжээсээ удаан гуйсны эцэст чих багасгах мэс засалд орохоор Тайланд руу явав. Хүний нутагт таньж мэдэхгүй хүмүүс миний чихийг бүр хачин болгочихвол яана гэж айж байсан ч хүүхэд насны шоглоомууд чихэнд минь үргэлж хангинасаар байдаг тул энэ шийдвэртэргэлт буцалтгүй хүрсэн юм. Чихээ багасгуулж янзлуулахад 2500 долларын өртөгтэй байсан. Тиймээс төгс чих гарч ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Хэд хоногийн турш боолттой яваад,дараа нь боолтоо авахуулахад чих маань тун дажгүй, дундаж хэмжээтэй болсон байв. Ингээд л би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай бүсгүй болсон юм даа.
31 настай, Н
Би хоёр жилийн өмнө хүүхэд төрүүлж,гэртээ суудаг ажилтай болсон юм. Хүүхдээ байнга хөхөөр хооллохын сацуу жин хаяж эхэлсэн. Жингээ дагаад хөх маань жижгэрсээр сүүлдээ бараг сул арьс л үлдсэн. Тиймээс гадагшаа гарахдаа бие бариагүй сул цамц өмсөж, том хатуулгатай хөхний даруулга зүүх болсон. Зуны улиралд хүүхнүүд энгэр задгай, нимгэн даашинз өмсөхөөрдэмий л атаархаж, өөртөө гутардаг байлаа. Харин нэг өдөр сонин дээрээс хөх томруулах мэс засал хийнэ гэсэн зарыг олж уншлаа. Эндээс санаа аван, эмч, эмнэлгүүдийг судалжбайгаад хамгийн найдвартай гэж үзсэн газраа уг мэс заслыг хийлгэсэн юм. Одоо хөхөө харахаар үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Би дуртай хувцсаа өмсөж, өөртөөитгэлтэй алхах болсон. Хамгийн гол нь тухайн эмчийн ур чадвар, эмнэлгийн ариун цэврийн нөхцөл байдал, ашиглаж буй эм бэлдмэл зэргийг л сайтар судлах хэрэгтэй юм билээ.
28 настай, Д
Би өөрийгөө хөөрхөн хүүхэн гэж боддог. Учир нь олон залуу миний араас гүйж, утсаар ярьж, уулзъя гэдэг байлаа. Гэтэл нүд маань надад огтхон ч таалагддаггүй байсан юм. Аятайхан будаад явбал хэн ч онигор гэж харахааргүй, дажгүйл нүдтэй байсан. Гэхдээ л хүний хүсэл гэдэг хязгааргүй тул нүдээ аятайхан болгоё, улам илүү хөөрхөн харагдъя гээд Солонгос руу давхраа хийлгэхээр явсан юм. Эхний нэг сар дов болсон нүдтэй хүн хүмүүсээс их санаа зовдог байв. Харин аз болж өдөр өнгөрөх тусамдавхраа маань нарийсч, төрөлхийн мэт харагддаг болов. Гэтэл хоёр жилийн дараагаас нүд орчмын арьсанд далавчин үрчлээ үүсч, даруй таван насаар хөгшин харагдаж эхлэв. Үүнээс болоод гутарч сэтгэлээр унаад байтал дахин нэг зовлон нэмэгдэж,1200 доллараар зүсүүлсэн зовхи маань тэр чигээрээ унжаад ирсэн. Тиймээс гадуур гарахдаа байнга шил зүүж явах болсон ч зовхи унжсанаас болоод юм сайн харж чадахаа байлаа. Ингээд дахин мэс засалд орж зовхио татуулсан. Гэхдээ л урьдын хөөрхөн нүд минь алга болж, зовхи минь үрчлээтэй, уйтгартай харагддаг болсон. Яах гэж давхраа хийлгэв дээ, урьдынх шигээ будаад явж байсан бол өнөөдөр нүд минь эрүүл, үрчлээгүй, хэчнээн сайхан харагдах байсан бол... Давхраа хийлгэх гэж битгий яар, эрүүл мэнд гэдэг хамгаас чухал зүйл шүү гэжл бүсгүйчүүддээхэлмээр байна.


No comments:

Post a Comment