2010-04-03 00:43:26
Хайр сэтгэл араасаа байнга л хардалтыг дагуулж, хардалтыг ч байх ѐстой гэдэг тогтсон үзэл хүн болгоны толгойд төрсөн цагаасаа суух юм. Гэр бүлд гарах хэрүүл, маргааны суурь хөрс болох энэхүү буруу үзлийг сайнд нь эртхэн урвуулахгүйгээр гэр бүлийн амьдрал аз жаргалтай болох нь үгүй. Өөрөөр хэлбэл баян тансаг ч бай ядуу тарчиг ч бай бүх хүн хардалт гээч буруу үзлийн мөн чанарыг ухаарч ойлгохгүйгээр гэр бүлийн тайван амьдрал гэдэг ойлголт хүмүүсийн үгийн сангаас хэтрэхгүй зөвхөн мөрөөдлийн хэмжээнд л үлдэх болно.
Би түүнд хайртай учраас, тэр миний нөхөр учраас, тэр миний эхнэр учраас зөвхөн минийх л байх ѐстой, би л хайрлах ѐстой, тэр зөвхөн намайг л хайрлах ѐстой, миний юм бол минийх л байх ѐстой гэсэн хүнийг өмчлөх сэтгэл нь хайрлуулж буй хүнийг гав гинжтэй төмөр хашаанд хоригдсон мэт эрх чөлөөгүй болгодог. Хардалт нь эхлээд хүний биеийн буюу ийш тийшээ явах, хүнтэй уулзах, сонирхолтой зүйлээ хийх гэх мэт эрх чөлөөг нь боогдуулдаг бол яваандаа бодож сэтгэх эрх чөлөөрүү нь халдана.
Сэтгэл зүрхээрээ л адгууслаг амьтанаас ялгардаг хүн гээч оюун ухаант амьтаны явах суух, бодох сэтгэх эрх чөлөөг нь боогдуулбал тухайн хүн сургуультай амьтанаас ялгаагүй болж үүнээс үүдэн гарах уур бухимдал нь хэрүүл маргаан, үл ойлголцол болон хувирч сэтгэлийн эрх чөлөөний төлөө хүн буруу зөв ямар ч үйлдэл хийж магадгүй.
Тэгэхээр хардалт гээч муу сэтгэлийг сайнд нь яаж урвуулах вэ? гэдэг асуулт бидний өмнө гарч байна. Би өөрөө эрэгтэй хүн болохоор илүү эрэгтэй хүний талаас бичье.
Бүсгүй хүн хангай шиг түшигтэй сайхан нөхөр , эрэгтэй хүн гоо сайхнаараа ерөнцийг уяраах сайхан эхнэртэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл таны сайхан эр нөхрийг бусад эмэгтэйчүүд сонирхож, дурлаж, хайрлаж байна гэдэг та бусдаас илүү азтай хүн гэдгийн баталгаа биш үү. Хэрвээ таны нөхөр доожоогүй муу нэгэн байсан бол өөр бүсгүйчүүд таны нөхрийг тоох байсан гэж үү.
Тиймээс таны хайртай нөхрийг хайрлаж буй өөр эмэгтэйчүүд таны дайсан биш харин ч таны талархаж явах хүмүүс. Миний хүүхдийг ангийнх нь хүүхдүүд битгий шоглоосой миний хүүхдийг хайрлаасай гэж боддогтой адил эр нөхрөө ч мөн ийн бодох хэрэгтэй.
Эр хүн хайртай эхнэрийнхээ хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр бүсгүйчүүд миний нөхрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө нөхөртөө итгэж сэтгэлийн
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш нөхрийг чинь сонирхсон бүсгүйтэй нөхөр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Нөхөр чинь эсвэл эхнэр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны нөхөртөө гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр охид бүсгүйчүүдийн харцыг булаасан ямар сайхан залуутай би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй нөхөртэй л бол таны нөхрийг хэн ч тоохгүй. Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны нөхрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр бүсгүйчүүд ч гэсэн мэдрэг.
Нөхрийнхөө сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ѐстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
Эмэгтэй хүмүүс доорхи хувилбараа уншина уу
Эмэгтэй хүн хайртай нөхрийнхөө хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр эрчүүд миний эхнэрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө эхнэртээ итгэж сэтгэлийн эрх чөлөөг олговол эхнэрийн чинь дотор орших “хүн чанар” гээч зүйл эхнэрийг чинь муу үйлдэл хийхийг хориглон таны төлөө ажиллах болно. Харин эсрэгээр нь явах юм бол эсрэг үр дүн гарах вий. Сэтгэл гэдэг хориглож боосон зүйлийнхээ эсрэг зүтгэдэг хуультай. Та хэдий чинээ гэр бүлийн хүнээ хардаж бусдаас харамлана төдий чинээ таниас холдоно. Биеийг нь бус сэтгэлийг нь өөрийн болговол бие нь эсрэг хүйсний арван хүнтэй хамт байсан ч гэр бүлийн чинь хүн зөвхөн таныг л хайрлах болно.
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш эхнэрийг чинь сонирхсон залуутай эхнэр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Эхнэр чинь
3
эсвэл нөхөр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны эрнэртээ гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр залуучуудын харцыг булаасан ямар сайхан бүсгүйтэй би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй эхнэртэй л бол таны эхнэрийг хэн ч тоохгүй. Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны эхнэрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр залуучууд ч гэсэн мэдрэг.
Эхнэрийнхээ сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ѐстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
(Амьдрал гэдэг нарийн төвөгтэй олон асуудлаас бүрддэг, хүн болгон сайнтай муутай болохоор дээрх зөвлөгөөг хоолны жор мэт ойлгохгүй хааяа ч гэсэн бодож санаж явбал илүүдэхгүй юм болов уу гэж бичлээ. )
No comments:
Post a Comment