Wednesday, April 1, 2015

BESAME MUCHO

BESAME MUCHO дууны тухай 
Та бүхэнд дэлхийд алдартай дууны талаар танилцуулъя.  
Энэ дууг Мексикийн үзэсгэлэнт CONSUELO VELAZQUEZ гэх бүсгүй 20 насныхаа төрсөн өдрөөс өмнө зохиосон. Яг хэдэн онд гэдгийг нь тодорхой бичээгүй байна. Гэхдээ л энэ дууг зохиох үедээ эрэгтэй хүнд үнсүүлж үзээгүй зөвхөн өөрөө төсөөлж бичсэн гэж сэтгүүлчид хариулжээ.   
CONSUELO VELAZQUEZ нь 1920/08/21 өдөр Мексик улсад төрсөн бөгөөд 4 настайгаасаа төгөлдөр хуур тоглон сурч 6 настайгаасаа олны өмнө тоглож эхэлжээ.   
Тэрээр улсынхаа Үндэсний Консарватурт суралцаж мэргэжлийн төгөлдөр хуурч болсон бөгөөд энэ үеэсээ эхлэн олон арван дуу зохиосноос хамгийн алдартай нь хориодхон насандаа эх хэлээрээ (испани хэл) зохиосон BESAME MUCHO = KISS ME A LOT гэдэг юм. Энэ дуугаа хорин нэгэн настайдаа буюу 1941 онд Emilio Tuero хэмээх дуучнаар дуулуулж студид бичүүлжээ. Дуу гарсан даруйдаа буюу Дэлхийн 2-р дайны үед хит болж Месиксикээр тогтоогүй дэлхийд нэр алдраа мандуулжээ. 

  
Энэхүү дууг дэлхийд алдартай маш олон дуучид дуулсан бөгөөд бидний хамгийн сайн мэдэх The Beatles, Elvis Presley хүртэл дуулсан. Мөн дэлхийн олон орны кинонд энэ дууны хэсгийг оруулсан бөгөөд бидний сайн мэдэх оросын Амьдрал нулимсанд кино хүртэл энэ дууны хэсгээс ашиглажээ.   
Дэлхийн хорь гаруй орны хэлээр үг нь орчуулагдаж дуулагдсан. 1999 онд энэ дууг Америкийн хит парадад оруулж үзэхэд бүтэн 12 долоо хоног тэргүүлсэн байна. Тэр жилээ Флорида мужийн Маями хотод болсон нэгэн том үйл явдлаар энэ дууг ЗУУНЫ ДУУГААР шалгаруулан тунхаглажээ.   

CONSUELO VELAZQUEZ гэх бүсгүйг энэ дуу нь дэлхийд алдаршуулсан бөгөөд өөрөө олон арван уран бүтээл туурвисны зэрэгцээ ерөнхийлөгчийнхөө зөвлөх гэх мэт төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан гайхалтай бүсгүй байх юм.   

Тэрээр 2005/01/22 өдөр уран бүтээлээрээ өөрийгөө дэлхийд мөнхлөөд 85 насандаа буцжээ.    
BESAME MUCHO дууны үгийн англи орчуулагаас нь утгыг нь хөрвүүлэх гэж оролдлоо.   
Энэ бол англи хэлний чадал сул миний дөхүүлсэн хэлбэр тул та бүхэн өөрсдөө CONSUELO VELAZQUEZ гэх бүсгүй яг юу мэдэрч дууныхаа үгийг бичсэн тэр мэдрэмжээр нь орчуулж ойлгохыг хичээгээрэй.     
Kiss me, kiss me a lot, As if tonight was the last time. Kiss me, kiss me a lot, Because I fear to lose you, to lose you again.  
Намайг үнсээч, энхрийлэн намайг ихээр үнсээч Энэ үдэш хамгийн сүүлчийнх юм шиг санагдаад байна Би чамтай дахин учрахгүй байх гэсэн айдастай байгаа болохоор  Намайг үнсээч, энхрийлэн намайг ихээр үнсээч  
I want to have you very close to see myself in your eyes, to see you next to me. 

Think that maybe tomorrow I'll already be far, far away from you.  

Чамайг хажуудаа байлгаж , чиний нүдэнд өөрийгөө харахыг хүсч байна  Магадгүй маргааш өглөө гэхэд би чамаас холын хол, алсын алсад одсон байна гэдгийг санаарай.   
Kiss me, kiss me a lot, As if tonight was the last time. Kiss me, kiss me a lot, I fear to lose you, to lose you again.  
Намайг үнсээч, энхрийлэн намайг ихээр үнсээч Энэ үдэш хамгийн сүүлчийнх юм шиг санагдаад байна Би чамтай дахин учрахгүй байх гэсэн айдастай байгаа болохоор  Намайг үнсээч, энхрийлэн намайг ихээр үнсээч   
Эх хэлээрээ:  
"Besame Mucho"
Besame, besame mucho,
Como si fuera esta noche la última vez,
Besame, besame mucho,
Que tengo miedo a perderte, perderte despues [twice]

Quiero sentirte muy cerca mirarme en tus ojos verte junto a mí
Piensa que tal vez mañana yo ya estare lejos, muy lejos de ti

Besame...

Quiero...

Besame...

No comments:

Post a Comment