А.ӨЛЗИЙ-БААТАР
Ө.ОДХҮҮ
Wednesday, May 13, 2015
/ЯРИЛЦЛАГА/ МУСУИС-н Эдийн засгийн онолын багш Гантулга
Ер
нь аливаа улсын хөгжих гол үндэс нь юу байдаг вэ?
Аливаа улс орны хөгжлийн үндэс нь
хүн өөрөө…Яагаад гэвэл улс орны боловсролын түвшин гэхээсээ илүүтэй хүний мөн
чанар, зорилгод суурилсан байдаг боловуу.
Өнөөдөр дэлхий даяар хөгжлийн
индекс гэж яриад байдаг үүнийг тодорхойлохдоо хүмүүсийн дундаж наслалт, эдийн
засгийн хөгжил ДНБ, боловсролын түвшин гэх мэт зүйлсээр тодорхойлогддог. Энэ
хөгжлийн индексийг гаргахын тулд гадаадын хөгжилтэй орнуудын хөгжлийн чиг
хандлага, зорилтот суурилсан хүний хөгжил гэх мэт хүчин зүйлсийг харж
харьцуулдаг. Манай улсын хувьд хөгжиж буй орон л гэдэг гэхдээ миний бодлоор
хөгжингүй байдалд суралцаж байгаа улс орон гэж боддог. Хамгийн эхлээд хүн,хүн
шиг байхаас л эхлэнэ дээ, хэдийгээр улс орны маань баялаг газар доорхи алт
эрдэнэс, мал аж ахуй, барилга, байгууламж гэх мэт дэд бүтцийн салбаруудад
хөгжиж байгаа хэдий ч бид бүхэн өөрсдөө өөрийгөө эхлээд хөгжүүлж байж гэмээнэ
улс орноо хөгжүүлэх болно. Эх орон юунаас эхлэх вэ гээд байдаг даа эх орон
бидний гэх хуманист үзлээс эхлэнэ. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн үндэс хүн
байхаас эхэлнээ.
Wednesday, May 6, 2015
/СУРВАЛЖЛАГА/ Хөөрхөн, муухай, аймшигтай...
<<Үсээ тайруулчихъя
байз>>, <<Алим шиг өгзөгтэй
байсан бол мөн гоё оо>>, <<Энэ муу харвинг
яая даа байз>>… Ээ дээ,
энэ хүүхнүүд үү!!!Гоё
сайхан болохын төлөө картаа хоосолж, өрийн хуудас тэврээд зогсож байхнаа чадах
улс. Гэхдээ яагаад болохгүй гэж! Нэг л
амьдрах юм чинь хэнээс ч дутахгүй царай зүс, бие хаатай болмоор л байна шүү дээ.
Харин пластик мэс засал хийлгэвэл яах бол?
/ТЭМДЭГЛЭЛ/ “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концерт
Монгол улсын филармони2015
оны эхний улирлын тоглолтоо “Монгол уран бүтээл”төслөөр эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнднийт
арав гаруй тоглолт зохион байгуулагдахаас хамгийн эхнийх ньнэгдүгээр сарын 15-ны
морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт байв.Морин хуурын чуулгынхан энэ үдэш
тоглогдох уран бүтээлүүдийг үзэгчдэд тайлбарлаж хүргэхийгхөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос
хүсчээ. Энэ нь ч үзэгч бидний хувьд маш олзуурхууштай хэрэг болсон юм.
Subscribe to:
Posts (Atom)