Thursday, March 26, 2015

/ЭССЭ/ Өөрөөрөө Байх Урлаг

Өнөөгийн хүмүүс нийгмийн шаардлагаар ч юмуу өөрсдийн сонирхлоор ч юм уу бүгд л ямар нэгэн хиймэл баг зүүсэн мэт амьдрах болж. Гунигласан үедээ хуурамчаар инээмсэглэж, хэдий жаргалтай байсан ч гуниглаж урвайж байдаг нь энгийн нэг үзэгдэл... Яагаад юуны учир ийм зүйл болдог вэ гэвэл өнөөдөр бидний амьдарч буй орчин өөрөө нэг л хийсвэр хуурамч юм шиг.

Гэхдээ бүгд тий гэж нэг талруугаа туйлширч байгаа юм бол биш. Үүндээ би зөвхөн хар бараан бүхнийг тусгах гэсэнгүй. Мэдээж амьдралд хар цагаан зэрэгцэн оршдог. Хүн бүрт байгаа л байдлаараа хандаж, сэтгэлээрээ итгэж хайрладаг, зөвхөн өөрөөрөө байгаагаараа оршин тогтнодог хүн ч бий.
 Миний хувьд гэхэд би дотны гэсэн хүн бүрийнхээ дэргэд өөрийхөөрөө чөлөөтэй байж хүссэн бүхнээ хийдэг. Зарим үед өөр танихгүй, тэр тусмаа надаас ахмад,өндөр албан тушаалтны өмнө жинхэнэ нөгөө баг гэгч зүйлээ зүүж эхэлдэг. Энэ буруу зүйл байх. Ямар ч үед чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярьж, чөлөөтэй хийж байх нь миний амжилтанд илүү хэрэгтэй зүйл юм. Ойр байгаа бүх сайхан зүйлийг бий болгож цогцлооход хөшүүн биеэ барьсан, хаалттай байдал саад болно. Гэхдээ хэдий өөрөөрөө байгаа нь бүрэг дөлгөөн хүн ч гэж байна. Мөн л хэрэгтэй бол түүнийгээ задлан нээх хэрэгтэй. Тэр нь цаанаасаа хүмүүс бидэнд заяасан нэгэн үйл юм уу даа.


Шаардлагатай тохиолдолд биш бол ямар ч үед өөрөөрөө байх нь бас нэгэн том урлаг юм.

No comments:

Post a Comment