Wednesday, March 18, 2015

/НИЙТЛЭЛ/ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭ!!!

Нэр нь хэт сүрлэг бахдам догшин хайрхнуудын нэг болсон ноён уул нь нэгэн цагт битүү ой модтой, морьтой хүн давахад бэрх цаг өнгөрчээ. Өтгөн шуугисан ой модыг техникийг хүчээр хядаж зам тавьсанаас болж байгаль эх уйлан гасалж байна уу? Гэмээр төрх биднийг угтана . XXI-р зууны соёлт хүмүүн бид өвөг дээдсийнхээ ёс заншил уламжлалыг өвлөн авч үргэлжлүүлэн түгээх үүрэгтэй билээ. Гэвч бодит байдал дээр хэрэгжүүлж биелүүлж байгаа нь юу л бол. Энэ уламжлалд зүй ёсоор орох зүйл бол  бидний өвөг дээдэс тухайн газар нутагт эртнээс амьдарч байсан гэх, түүх соёлын үл хөдлөх архиеологийн үнэт дурсгал, олдворууд байдаг. Оросын алдарт эрдэмтэн Л.Н.Гумилёв “Түүх соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг. Байгаль орчноо мэдэхгүйгээр түүхээ бүрэн мэдэхгүй. Түүхээ бүрэн мэдэхгүйгээр байгаль орчинтойгоо зөв харьцаж чадахгүй” гэжээ.
Байгаль дэлхийгээ онгон чигээр нь хадгалж үлдэнэ гэдэг боломжгүй болж.  Хөрөнгөтнүүдийн буянаар гэх үү балгаар гэх үү уул толгод дов болж, ус гол нь ширгэж, ой  мод үгүйрээд дууслаа. Энэ асуудлыг хөндөж ярих нь олон ч, хамгаалаад хэрэгжүүлээд яваа нь цөөхөн. Харин ч бүр л дордуулж байна. Үүний олон жишээ бидний эргэн тойронд бий. Хөрөнгөөр зодоод томоохон ордуудыг худалдаж аваад ухаж төнхөөд харийнханд өгснийгөө өөрсдөө их зүйл хийчихсэн мэт бахархалтайгаар авирлаж байдаг. Гэтэл тэдний мөнгө олох арга нь монгол түмний минь өнө эртний цагаас тахин шүтэж ирсэн , бидний уул, ус байгаль болж.
Өнөө бидний дунд ихээхэн яригдаж бас тэмцэлдэж мөн тэр чинээгээрээ хүн бүрийн санааг чилээж байгаа зүйл бол “Ноён уулыг гадны оронд худалдаалах ” гэсэн асуудал юм. Нийгэмд хямрал нүүрлэж төр цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй ард олныг элгээр нь мөлхүүлээд буй. Ийм хэцүү зүйлийг үзээд хүмүүс амьдрахын тулд амь тэмцэлдэж, ёстой л нэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж өдөр хоногийг арга ядан давж гарсаар байна. Бодит байдалд байдаггүй амьдарч үзээгүй ихэс дээдэс болон алтны нинжа нар өөрсдийн эрх ашгийн төлөө биднийг болон бидний өвөг дээдсийн зовж байж олсон газар нутгийг худалдаалж байна. Бид чинь Монголын ирээдүй болсон залуус тиймээс энэ сайхан онгон байгалиа тахин шүтэж алтны нинжа хэмээгдээд байгаа эд баялагийн төлөөх хүмүүсээс хамгаалж чадах боловсон хүчин болох ирээдүй.
Энэ асуудалд ард олон 2 талд хэлэлцэж байна. Нэг хэсэг нь үнэхээр энэ хямралаас гарах ганц боломж юм бол тэр лицензийг нь гадныханд худалдаал гэж байхад нөгөө хэсэг тийм зүйл огт байж болохгүй Ноён уулаа харынханд булаалгахгүй гэж суулт хүртэл хийгээд амжсан. Гэтэл эрх бүхий мэдэлтнүүдийн хэлж байгаа зүйл нь “Энэ уулыг хэдий нураах ч эргээд сэргээн засварлах болно, үүнийг хийснээр манай улсад хүртэх нийт үр өгөөжийг авч үзвэл уурхайн ашиглалт эхэлсэнээс хойш 11 жил ажиллуулахаар тооцож байгаа бөгөөд энэ хугацаанд гарах нийт зардлын 81% буюу борлуулалтын орлогын 69% Монгол Улсад зорулагдана. Үүнийг дотор нь задалж үзвэл дотоодод хийн худалдан авалтанд буюу үйл ажиллагааны болон капитал зардалд 1,135.2 тэрбум төгрөг, Монгол ажилчдын цалинд 134.8 тэрбум төгрөг, улсын төсөвт төлөх нийт татвар хураамжинд 600.3 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сан ба хандивт 15.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ нь нийт дүнгээрээ 1.9 их наяд төгрөг болж байна” гэсэн байгаа юм. Ард олон болоод учир мэдэх хүмүүсийн эсэргүүцэж байгаа бас нэгэн шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хараа голын эрэг дээр орших тэрхүү шүтээний дор бидний өвөг дээдэс гэгддэг Хүннүчүүдийн булш оршин байгаа гэх судалгааны ажлын үр дүнтэй шууд холбоотой. 
Ноён уулын бүх модыг тайрч огтлоод дуусахаас гадна уул тийш очих сайжруулсан замаа хүртэл тавьсан байна. Одоогоор Ноён ууланд 31,2 тонн алтны нөөцтэй орд байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн Монголын эртний хаад, ноёдын 200 гаруй судлагдаагүй булш, бунхан байх магадлалтай гэж археологчид онцолж байгаа юм.
Эргээд сэргээн засварлах ажил явагдана гэж яригдаж байгаа ч тэр юу л бол. Цаашид алтны үнэ тогтвортой байна гэсэн баталгаа үгүй ч Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй ажээ. Ийм их цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай
 Археологийн судалгааны эрдэм шинжилгээний томоохон ажил явуулах хэрэгтэй. Лицензийн талбайд үнэхээр эртний булш бунхан байхгүй бол тэр ордыг ашиглах нь зөв юм. Гэхдээ нэг болзолтой тэр нь байгаль орчны гэрээгээ маш сайн хийх хэрэгтэй өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтээ маш сайн хийлгэнэ гэсэн зүйл үүнд тусгагдах юм.
Яагаад заавал эртний бунхан оршиж буй энэ уулыг ухаж төнхөнө гээд байгаа нь гол асуудал. Эх нутагт маань эрдэс баялагаар арвин газар олон байна. Тэр ч бүү хэл хөдөө аж ахуй, мал аж ахуйн асар их дуусашгүй баялаг байна. Яагаад үүнийгээ өсөж хөгжүүлээд арвижуулж хямагдаж болохгүй гэж. Хэрвээ зөв бодлого хэрэгжүүлээд нэгдээд зүтгэвэл бидэнд хийж чадахгүй ажил гэж байхгүй. Зөвхөн ганц боломж байна гээд зүтгээд байгаа эрх бүхий хүмүүс өөр боломж хайгаад үзэж болох л юм.
 Одоо л боловсон хүчинүүд нэгдэж үр бүтээлтэй зүйл хийхгүй бол хичнээн жил монгол гэж худлаа омогшиж цээжээ дэлдсээр өнөө ийм байдалд хүрээд байна. Байгаа баялагаа ашиглаж хурдан хөгжил дэвшилрүү тэмүүлэхгүй бол өөрчлөгддөггүй музей болох нь улс минь.
Гадны өндөр хөгжилтэй орнууд улсаа зарж идэхгүйгээр яаж ийм түвшинд хүрээд байна гэдгийг бага ч болов судал. Дэлхийн улс болохын тулд 2 арга зам байдаг. Нэг нь улсаа дэлхийд танигдах улс болгох, нөгөө нь дэлхийн чинээ сэтгэх гэдэг.
Гадныхныг дуурайж хөгжиж хийж чаддаггүй юм аа гэхэд ядаж тэр хэмжээнд сэтгэ!!!

No comments:

Post a Comment