Та бүхэнд дэлхийд алдартай дууны талаар танилцуулъя.
Энэ дууг Мексикийн үзэсгэлэнт CONSUELO VELAZQUEZ гэх бүсгүй 20 насныхаа төрсөн өдрөөс өмнө зохиосон. Яг хэдэн онд гэдгийг нь тодорхой бичээгүй байна. Гэхдээ л энэ дууг зохиох үедээ эрэгтэй хүнд үнсүүлж үзээгүй зөвхөн өөрөө төсөөлж бичсэн гэж сэтгүүлчид хариулжээ.
CONSUELO VELAZQUEZ нь 1920/08/21 өдөр Мексик улсад төрсөн бөгөөд 4 настайгаасаа төгөлдөр хуур тоглон сурч 6 настайгаасаа олны өмнө тоглож эхэлжээ.
Тэрээр улсынхаа Үндэсний Консарватурт суралцаж мэргэжлийн төгөлдөр хуурч болсон бөгөөд энэ үеэсээ эхлэн олон арван дуу зохиосноос хамгийн алдартай нь хориодхон насандаа эх хэлээрээ (испани хэл) зохиосон BESAME MUCHO = KISS ME A LOT гэдэг юм. Энэ дуугаа хорин нэгэн настайдаа буюу 1941 онд Emilio Tuero хэмээх дуучнаар дуулуулж студид бичүүлжээ. Дуу гарсан даруйдаа буюу Дэлхийн 2-р дайны үед хит болж Месиксикээр тогтоогүй дэлхийд нэр алдраа мандуулжээ.