Өнөөдрөөс
олон жилийн өмнө нэгэн хүү төржээ. Түүний энгийн нэг амьдрал өдрөөс өдөрт
түүнийг энэ амьдралаас үгүй болмоор мэдрэмжийг төрүүлнэ. Ангийхнаасаа бүрэг даруухан
тэрээр хэнтэй ч үл нийлнэ. Охид биш хөвгүүд түүний сэтгэлийг хөдөлгөдөг байлаа.
Түүнийг Билгүүн гэдэг. Тэр бол нийгэмд цөөн байх трансжендэр.
Хүний
бэлгийн чиг баримжаа,хүйсийн чиг баримжаа түүний өөрийн сонголт билүү? Үгүй ээ
энэ бол сонголт биш. Хүн бүр өөр өөрийн онцлогтой төрдөг. Жишээ нь нүүр царай,
оюун санаа, бэлгийн чиг баримжаа бүгд өөр өөр бурхны бүтээл. Лесби,гэй,
бисексуаль,трансжендэр зэрэг нь сэтгэхүйн болон өөр ямар нэг гажиг өвчин биш
юм. Харин өнөө манай нийгэмд ийм байдалтай хүмүүсийг амьдрах боломжгүй болгодог
зүйл бол хүмүүсийн буруу сэтгэмж, үүнийг үзэн ядагчид юм. Хорвоо ертөнц дээр
хүн болж төрсөндөө ч гутармаар санагдуулдаг зүйл нь 21-р зууны соёлт гэгддэг
монголчуудын мунхаглал, ялгаварлан гадуурхалт, үл ойлголт, үзэн ядалт.